Парламентын засаглалтай, зах зээлийн эдийн засагтай, ардчилсан Монгол Улсын хувьд улс төрийн намын төлөвшил, үзэл баримтлалын эрүүл мэтгэлцээн, мэргэжлийн байдал, хариуцлага хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдах боллоо. Улс төрийн хоёр нам ээлжлэн засгийн эрхийг барьж ирсэн тогтолцооны хөгжилд үзүүлэх нөлөөлөл олон улсад олон сорилттой тулж, шинэ хүчнүүдийг шаардах боллоо. Монгол Улсад энэ өөрчлөлт харьцангуй богино хугацаанд болж байгаа бөгөөд үүнд онцгой нөлөөлөл үзүүлж буй ХҮН нам 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.
Улс төрийн намуудын нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа хөгжлийн бодлогын ялгаатай байдал, түүний гүйцэтгэлийн алдаа оноог шинжлэх ухааны аргууд ашиглан судлаж, дүгнэх, улс төрийн намуудын цаашдын үйл ажиллагааг төлөвшүүлэх, институцийн хувьд зөв хөгжих боломжийг судлан таниулах зорилготой “Улс төрийн нам, гуравдагч хүчин нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны Баасан гарагт Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар ажиллаж байна.
Улс төр судлал, нийгэм эдийн засаг, хөгжлийн чиглэлээр сонирхон судалдаг хувь хүн хүмүүс, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг их сургууль, байгууллагуудын хувьд эрдэм шинжилгээний ажлаа бусдад танилцуулах, туршлагаа хуваалцах, харилцан санал солилцох, мэргэжлийн хүмүүстэй танилцаж, өөрсдийн ажлуудаа өргөжүүлэх, нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулах боломжтой юм.
Та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож, судалгааны ажлаа хэлэлцүүлэхийг урьж байна. Эрдэм шинжилгээнийх хурлын удирдамжыг хүргүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Вэбсайт: www.hunnam.mn
Утасны дугаар: 999010981
Имэйл хаяг: otgontugsb@gmail.com
Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комиссын дарга, ХҮН намын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн захирал
Б. Отгонтөгс