ТУХАЙ

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

ХҮН нам нь МОНГОЛ УЛСАА
21-р зууны хөгжлийн шинэ эринд гаргах ИХ ҮЙЛС-ийг түүчээлэх,
Эх орондоо ХҮМҮҮНЛЭГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН, АЗ ЖАРГАЛТАЙ, ЭРХ ЧӨЛӨӨТ нийгмийг байгуулах эрхэм зорилготой,
ХҮМҮҮНЛЭГ эрх чөлөөний үзэл баримтлал бүхий БАРУУН ТӨВ-ийн нам байна.

НАМЫН БЭЛГЭДЭЛ

Намын бэлгэдэл ХҮН лого нь Монгол Улсын эрхэм дээд баялаг, эх орны эзэн, хөгжил дэвшлийг бүтээгч нь Монгол хүн гэдгийг илэрхийлнэ. Баруун тийш хандсан сумны зэв нь ХҮН нам Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн, эх орноо дэлхийн Монгол болгон хөгжүүлэхийн төлөө зэв мэт хурц, тууштай зүтгэхийг, намын бодлого нь хүнд чиглэж, хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа баялаг бүтээх эрх чөлөөг онцлон дээдэлсэн оновчтой шийдэл, хөгжлийн гарц буюу Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл баримтлалыг илэрхийлнэ. Намын бэлгэдлийн өнгө нь цэвэр тунгалаг, шинэ эрч хүч, тэгш боломжийг бэлгэдсэн яргуй цэцгийн нил ягаан болон цэвэр ариун, шударга үнэн байдлын илэрхийлэл сүүн цагаан өнгөний хослол байна.

НАМЫН УДИРДЛАГУУД

ЭРХЭМ танд дайх үг

Монгол улс хөгжих асар их боломжтой, хүний болон байгалийн хангалттай нөөцтэй залуусын орон билээ. Ийм нөөцтэй улсын хувьд хөгжлийн зөв бодлого, түүнийг хэрэгжүүлэх улстөрийн эрүүл хүчин үгүйлэгдсээр 30 жилийг ардаа орхижээ.

Энэхүү орон зайг нөхөж, нийгэмдээ гэрэл асаахаар мэргэжилтэн залуус дэлхийн өнцөг, булан бүрээс эх орондоо эргэн ирж Монгол улсаа хөгжүүлэх тодорхой хөтөлбөр, үзэл санаанд нэгдэн ХҮН намыг байгуулсан юм. ХҮН нам “Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл”-ийг тунхаглан зарлаж, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, бизнес эрхлэх боломжийг нээдэг, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмждэг, дэлхийн ардчилсан орнуудтай харилцаагаа тэлсэн, нээлттэй чөлөөт эдийн засгийн бодлого баримталдаг, баруун төвийн улстөрийн хүчин юм.

ХҮН нам хуучныг дууриаж, бусдыг хуулбарлаж явахгүй. Харин хөгжлийн шинэ цагийг залуустаа нээж, шинэ цагийн дуу хоолой байх болно.

Намын дарга, УИХ-ын гишүүн

Тогмидын Доржханд

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Пүрэвжавын
ГАНЗОРИГ

УДИРДАХ
ЗӨВЛӨЛ

Бадрахын
Найдалаа
Доноровын
Гантулга
Баатаржавын
Мөнхсоёл
Жаргалсайханы
Золжаргал
Пүрэвсүрэнгийн
Наранбаяр
Дашдондогийн
Үүрцайх
ЛУТААГИЙН
ЭНХНАСАН
Гончигдоржийн
Уянгахишиг
Цогтхүүгийн
Алтансор
Банзарагчийн
Отгонтөгс
Батаагийн
Ганболд
Болдын
Түвшинтулга
Шаравдэмбэрэлийн
Энхтуул
Содномдоржийн
Санасэр
Саменбекийн
Айнагүл

ХАРИУЦЛАГЫН
ЕРӨНХИЙ
ХОРООНЫ ДАРГА

АЛТАНЧУЛУУНЫ
ДӨЛГӨӨН

НИЙСЛЭЛИЙН
НАМЫН
ХОРООНЫ
ДАРГА

Энхтөрийн
Золзаяа

ГҮЙЦЭТГЭХ
ЗӨВЛӨЛ

Нарийн бичгийн дарга
төмөрсайханы
Отгонбаатар
Нарийн бичгийн дарга
БАЯРХҮҮГИЙН
МӨНХЦЭЛМЭГ
Нарийн бичгийн дарга
ДОЛГОРЫН
БаЯРБИЛЭГ
Нарийн бичгийн дарга
ЦЭГМЭДИЙН
ЛУТ-ОЧИР
Нарийн бичгийн дарга
ГАНБАТЫН
ДӨЛГӨӨН
Нарийн бичгийн дарга
ОТГОНБААТАРЫН
БИЛГҮҮН
Нарийн бичгийн дарга
ДОРЖЫН
ӨНӨРЖАРГАЛ
ГАЗРЫН ДАРГА
Баттөрийн
Ичинхорлоо
ГАЗРЫН ДАРГА
БАТЦЭНГЭЛИЙН
БАТЖАРГАЛ
Нарийн бичгийн дарга
төмөрсайханы
Отгонбаатар
Нарийн бичгийн дарга
БАЯРХҮҮГИЙН
МӨНХЦЭЛМЭГ
Нарийн бичгийн дарга
ДОЛГОРЫН
БаЯРБИЛЭГ
Нарийн бичгийн дарга
ЦЭГМЭДИЙН
ЛУТ-ОЧИР
Нарийн бичгийн дарга
ГАНБАТЫН
ДӨЛГӨӨН
Нарийн бичгийн дарга
ОТГОНБААТАРЫН
БИЛГҮҮН
Нарийн бичгийн дарга
ДОРЖЫН
ӨНӨРЖАРГАЛ
ГАЗРЫН ДАРГА
Баттөрийн
Ичинхорлоо
ГАЗРЫН ДАРГА
БАТЦЭНГЭЛИЙН
БАТЖАРГАЛ

Үнэт зүйл

ХҮМҮҮНЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ үзэл санааны таван суурь үнэт зүйлийн агуулга нь:

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Хүн бүр адил тэгш эрхэм чанар, эрх чөлөөтэй төрдөг бөгөөд өөрийн амьдралыг зөвхөн өөрөө хариуцаж, нийгмийн гишүүний хувьд бусдын эрхэм чанар, эрх чөлөөний орон зайг хөндөхгүйгээр өөрийгөө хөгжүүлэх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Эрх чөлөөm байдал нь монгол хүний унаган үнэт зүйл, хүсэл тэмүүлэл!

ЭВ НЭГДЭЛ

Бидний цөөхөн Монгол эвлэлдэн зөвшилцөж байж л хүчирхэг дэлхийн Монгол болно. Эв нэгдэл бол эрх чөлөөний урьдач нөхцөл!

ТЭГШ БОЛОМЖ

Хүн бүр, хүүхэд бүр суралцах, хөгжиж дэвших, ажил, бизнес эрхлэх, эрх чөлөөтэй амьдрах ижил гараа, тэгш боломжтой байх ёстой. Ижил гараа, тэгш боломж бол эрх чөлөөний эхлэл!

БҮТЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨ

Бүтээлч, хариуцлагатай, эрх чөлөөт иргэн хүчирхэг Монголыг бүтээнэ. Бүтээж туурвих болон бизнес хийх бол эрх чөлөө!

БАЙГАЛЬД ОЙР МОНГОЛ

Байгаль дэлхийдээ нийцэн оршдог нүүдлийн соёл, эрх чөлөө, эрч хүч бол Монголын унаган чанар, өвөрмөц үнэт зүйл. Эх дэлхийдээ ойр байх нь эрх чөлөө!

БАРИМТЛАХ ЗАРЧМУУД

Эрх Ашгийн Эрэмбэтэй

Улс орны эрх ашиг намын эрх ашгаас, нам, багийн эрх ашиг хувийн эрх ашгаас ямагт дээгүүр байна. Нийтийн зорилго, багийн амжилтын төлөө хувийн сонирхлоо хойш тавьж, багийн шийдвэрийг хүндлэн хүчээ өгнө.

Сахилга баттай

Бид баталсан дүрэм, дотоод дэг журмаа мөрдөж, удирдах, удирдуулах ёс, итгэлцэл, хүндлэл, хатуу сахилга батыг барьж алсыг хамтдаа зорьсон анд, нөхөд байна.

Авлигагүй

Авлига авах, өгөх, зуучлахыг хатуу цээрлэж, авлигаас ангид байна. Авлигын асуудалд холбогдсон бол намын зүгээс санаачилга гарган хууль хяналтын байгууллагад хандахад эмзэглэхгүй.

Эв нэгдэлтэй

Ямар ч тохиолдолд алсын зорилго, нийтлэг эрх ашгийг дээдэлж, эв нэгдлийг эрхэмлэнэ. Урваж шарвах, итгэл алдахыг тэвчихгүй.

Нэгдсэн байр суурьтай

Намын үзэл баримтлал, албан ёсоор баталсан бодлого, шийдвэрийг дагаж мөрдөнө. Намын албан ёсны байр суурь тодорхой болсон бол зөрүүдлэн муйхарлалгүй. Олонхийн саналаар гаргасан шийдвэрийг хүндэлж, дагана.

ТҮүхэн товчооН

2011-11-05

Улсын дээд шүүхэд бүртгүүлэв.

2015-04-26

“Хөгжил ХҮН” клубээс салбар салбарын мэргэжилтнүүд, дэмжигчийг оролцуулан “Үндэсний хөгжил - Монгол Зорилго” нээлттэй хэлэлцүүлгийг Чингис зочид буудалд зохион байгуулав.

2015-05-04

“Хөгжил ХҮН” клуб намын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн зохион байгуулалтад орон ажиллаж эхлэв.

Монгол Улсад дэргэдээ Бодлого судалгааны хүрээлэнтэй улс төрийн анхны нам боллоо.

2016-03-02

Намын Төв хороо хуралдаж Б.Найдалааг намын даргаар, Д.Гантулгыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.

2018-11-10

ЖДҮ сангийн зээл, хулгайн асуудал дээр ХҮН нам хариуцлага тооцох уриатай манлайлан идэвхитэй дуу хоолойгоо илэрхийлж, үр дүнтэй оролцов.

2020-05-01

“Зөв ХҮН - Электорат” эвслийг Монголын социал демократ нам болон Зүй ёс намуудтай хамтран байгуулж, УИХ-ын сонгуульд өрсөлдөв.

2020-09-10

Анхны ХҮН Академийг зарлан эхлүүлж, нийслэл, дүүрэгт нэр дэвшигчдийг сонгон шалгаруулж, сургалт, дадлага хийлгэн “зөв” улс төрчдийг бэлтгэж эхэллээ.

2021-01-15

Намын ээлжит бус их хурал хуралдаж, Т.Доржхандыг намын даргаар, П.Ганзоригийг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.

2021-06-11

Ерөнхийлөгчийн сонгуульд Дангаасүрэнгийн Энхбатыг нэр дэвшүүлж, амжилттай өрсөлдөж, нийт сонгогчдийн 20% буюу 247 мянган саналаар 2-рт жагсав.

2022-04-30

Намын ээлжит бус VII хурал хуралдаж намын дүрэм, үзэл баримтлал, үндсэн мөрийн хөтөлбөр, намын бэлгэдэл логог шинэчлэн батлав. Хөдөлмөрийн Үндэсний нам ХҮН нам болон олонд танил болсон унаган нэрээ баталгаажууллаа.

2023-11-04

ХҮН эмэгтэй манлайлагчдаа дэмжих ХҮН 50:50 бодлогыг зарлалаа. Бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 50:50 байлгахыг эрмэлзэх энэ бодлого тэгш, хүртээмжтэй, сайн сайхан нийгмийн төлөө санаачилга бөгөөд бодитой үйл хэрэг юм.

2015-01-17

“Хөгжил ХҮН” клуб үйл ажиллагаагаа эхлэв.

2015-05-04

Намын ээлжит Их хурал хуралдав. Хурлаар намын дүрэм, үзэл баримтлал, удирдлага, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн баталж, нам улс төрийн хүчний хувьд бүрэн шинэчлэн зохион байгуулагдав. Намын даргаар С.Боргилыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Т.Доржхандыг сонгов.

2015-10-28

Халх голын газрыг хууль бусаар тариалалтын зориулалтаар олгосон 75-р тогтоолыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, судалгаа үндэслэлийг боловсруулан гаргаж нийтэд түгээв. Тэмцэл амжилттай болж ЗГ шийдвэрээ цуцалж, Халх гол аврагдсан.

2017-06-01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явуулах, сонголтгүй сонгууль болж байгаа тул “цагаан хуудас” хөдөлгөөнийг дэмжин оролцов.

2019-03-15

Намын манлайлагчид, дэмжигч залуусын хамтран бүтээсэн “Монгол хүний товчоон” ном хэвлэлтээс гарлаа.

2020-06-25

УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, Хан-Уул дүүргээс Тогмидын Доржханд УИХ-ын гишүүнээр сонгогдон парламентад суудалтай нам боллоо.

2020-10-25

ХҮН нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцож, Нийслэлд 3, дүүргүүдэд нийт 12 төлөөлөгчтэй болов.

2021-03-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах зорилгоор “Ерөнхийлөгчөө захиалъя” нээлттэй аяныг зохион байгуулж, олон нийтийн санал болгосон нэр дэвшигчдийг тодруулав.

2021-10-10

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд Б.Найдалааг нэр дэвшүүлэн оролцож, авсан саналын дүнгээр 2-рт жагсав. ХҮН нам 2021 оны 2 сонгуулийн дүнгээр 2-рт эрэмбэлэгдэж сөрөн хүчин болсноо харууллаа.

2023-01-16

Монгол Улсын хөгжлийн гацааг арилгах, улс төр, сонгуулийг авлига хулгайг үндсээр нь устгах оновчтой тогтолцоог бүрдүүлэхийн тулд ХҮН нам тогтолцооны шинэчлэл хөдөлгөөний санаачлан ажиллаж эхэллээ.