ХҮН 50/50

Зэв

хөтөлбөр

ХҮН нам залуу лидерүүдээ “зэв” мэт хурцална.

Улс төрд идэвхтэй оролцох залуус, эмэгтэйчүүдэд тулгарч буй саад бэрхшээлүүд нь өөртөө итгэх итгэл, санхүүгийн асуудал, улс төрийн талаар үнэн бодитой мэдээлэл, итгэл үнэмшил дутах зэрэг ордог. Яг энэ дутууг нөхөх зорилгоор ЗЭВ хөтөлбөр ажилладаг юм. ЗЭВ хөтөлбөр манлайлал, илтгэх чадвар, улс төр, олон нийтийн ажлын арга барил, сошиал медиа дээр ажиллах, хувийн имиж бүрдүүлэх зэрэг сургалтуудаас гадна яг тухайн оролцогчид чиглэсэн менторшип хөтөлбөрийг бас давхар агуулдаг. Тухайлбал, хувийн зорилгоо улс төрийн амбицтайгаа холбох, ярих сэдвээ тодорхойлох, хувь ба нийтийн ажлын уялдааг бий болгох, нам дотор болон гадна улс төрийн ажил хийх зэрэг тухайн хүнд хэрэгцээ, зорилгод нийцсэн мэдлэг, туршлагыг менторын хөтөлбөрөөр дамжуулан олгоно, өөрөөр хэлбэл ХҮН нам залуу лидерүүдээ “зэв” мэт хурцална.

НУМ

хөтөлбөр

Гэр бүл, No1 дэмжигчид бүгд хамтдаа ХҮН намын баг бөгөөд НУМ мэт тулна.

Улс төр бол бусад ажлын адил өдрийн 8 цаг ажиллаж, цалин хөлс, урамшуулал авдаг ажил биш бөгөөд ар гэр, хүүхэд, амьдралын хэмнэлд онцгой нөлөөлдөг өвөрмөц үйл хэрэг байдаг билээ. Улс төрд амжилттай манлайлж, шийдвэр гаргах түвшинд ажиллахад гэр бүлийн гишүүд, ойр дотнын No1 дэмжигчдийн хүч нөлөө маш их. Гэр бүл нь бүрэн ойлгож мэдэрдэггүй, хангалттай дэмждэггүйгээс эмэгтэй манлайлагчдын зориг, итгэл үнэмшил сулрах, улс төрөөс холдох тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд үүнийг нийгэм, хамт олон нь ихэнхдээ анзаарахгүй өнгөрөөдөг. Иймээс ХҮН нам эмэгтэй манлайлагчдаа дэмжиж, тэднийг улс төрийн ажилд бүрэн хүч нөөцөө гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эмэгтэй манлайлагчдын гэр бүлийн гишүүд, хамгийн ойр дотнын дэмжигчдийнх нь оролцоо, дэмжлэгийг авах ёстой гэж үздэг юм. Гэр бүл, ойрын дэмжигчид нь улс төрд идэвхтэй оролцож буй эмэгтэйчүүдээ бүрэн ойлгож, зорьж буй үйл хэрэг, гарах үр дүн, тулгарч буй бэрхшээлийг мэдрэх нь томоохон дэмжлэг болно гэдэг нь эргэлзээгүй. Мөн улс төрийн орчны талаар мэдээлэл солилцох, намын зорьж буй үйл хэрэг, хамтран зүтгэж буй баг, нөхөдтэй нь ойр дотно танилцаж, тулгарч буй нийтлэг асуудлууд, шийдлээ ярилцаж, хамтдаа байх нь зөвхөн эмэгтэйчүүд ч биш нийт намын үйл ажиллагаа, инстүүц бэхжихэд сайн нөлөө үзүүлдэг юм.