ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газарт эвсэх эсэх асуудлаар ХҮН намын зүгээс улс төрийн намуудтай яриа, хэлэлцээ хийх эрх олгох, хэлэлцээ амжилттай болбол Төлөөлөх зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Удирдах зөвлөлд улс төрийн шийдвэр гаргах эрх олгохоор баталлаа.