УИХ-ын гишүүн П.Ганзориг: ХХОАТ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хүртэлх дүнд бүрэн чөлөөлөх ёстой.

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсгээс татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийнхээ саналыг сонсох үе шаттай хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна.

Энэ удаа “НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2025.01.30) Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн П.Ганзориг Ажлын хэсгийн гишүүний хувиар оролцож, байр сууриа илэрхийллээ.

Төр, засаг хөдөлмөрлөж байгаа иргэдээ дэмжих бодлого явуулах ёстой. Иймд ХХОАТ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хүртэл дүнд бүрэн чөлөөлөх шаардлагатай. Үүнээс дээш хэсэгт нь үе шаттай бууруулах ёстой.

Мөн бизнесүүдээ дэмжиж ажил олгогчоос төлж буй НДШ-ыг багадаа 2 хувиар буруулах зэргээр татварын дарамтыг буруулах хэрэгтэй.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх