УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч байна.
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд инновац, цахим бодлогын салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирч, төрийн үйлчилгээний цахимжилт тодорхой төвшинд хүрсэн байна. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах талаар анхаарч ажиллах нь чухал байна" гэж дүгнэлээ.