Бүсчилсэн тойрог бүхий сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламент 81 өдөр чуулж, нэгдсэн хуралдаан 33 удаа хуралдаж 154 асуудал, байнгын хороод 137 удаа хуралдаж 253 асуудал хэлэлцсэнээр намрын анхны ээлжит чуулган өнөөдөр өндөрлөлөө.
УИХ-ын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх 14 мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнд хүргэх эрх зүйн орчныг сайжруулж, Цөмийн энергийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс орны эдийн засагт эерэг үр дүн авчрах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн нь нэн чухал алхам боллоо.
Энэ удаагийн намрын чуулганаар УИХ нийт 8 бие даасан хууль, 23 нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 46 Улсын Их Хурлын тогтоол, 7 Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулиудыг тус тус хэлэлцэн баталлаа.