УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн ээлжит хурлаар Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгүүд танилцуулга хийлээ.
- Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Өрсөлдөөний эрх зүйн орчныг сайжруулах бодлогын шинэчлэлийн асуудал
Уг асуудлуудтай холбогдуулан Зөвлөлийн гишүүд тодруулга асуулт асууж, саналаа илэрхийллээ.