
Өнөөдөр, 2026 оны 4 дүгээр 29-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Regional Director, East Asia and the Pacific at International Republican Institute, Adam King -г Засгийн газрын ордонд ХҮН намын дарга, шадар сайд Т. Доржханд, ХҮН Бодлого судалгааны төвийн захирал, профессор Б. Отгонтөгс болон тус төвийн Удирдах Зөвлөлийн дарга, профессор Ш. Энхтуул нар хүлээн авч уулзлаа. Уг уулзалтын үеэр бус нутгийн хөгжил, улс төрийн байдал, ардчилал, хөгжилд улс төрийн намуудын үүрэг, ялангуяа улс төрийн намуудын дэргэдэх судалгааны байгууллагуудын үүрэг, дэмжлэг чухал байгааг харилцан ярилцлаа.