ХҮН намын ээлжит VIII их хурал

Ээлжит VIII Их хурлаар намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх, хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийн сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

21 аймаг, 9 дүүргээс нийт 500 төлөөлөгч энэ удаагийн их хуралд оролцож байна.

Их хурлын даргааар ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгов.

Их хурлын тэргүүлэгчээр:

Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн

С.Санасэр, Шадар сайдын зөвлөх, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн

Э.Золзаяа, ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга, удирдах зөвлөлийн гишүүн

Т.Отгонбаатар, ХҮН намын нарийн бичгийн дарга, Шадар сайдын зөвлөх нар сонгогдов.

Намын дарга Тогмидын Доржхандын бүрэн эрхийн хугацааг 4 жилээр сунгав.

Нийт гишүүдийн 91,3 хувь нь дэмжлээ.

Хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийг сонгов.

Хариуцлагын ерөнхий хорооны даргаар Г.Хаш-эрдэнэ, гишүүдээр Б.Хаш-эрдэнэ, Ж.Төмөрхуяг, С.Бямбаасүрэн, Л. Мөнхтуяа нар сонгогдлоо.

ҮНДСЭН ДҮРМЭЭ БАТЛАВ.

ХҮН намын дүрмийн төслийн шинэчилсэн найруулгын үндсэн зорилго нь намыг инститицийн хөгжлийн хувьд дараагийн шатанд гаргаж төлөвшүүлэх, үүний тулд намын бүх шатны байгууллага, удирдлагын эрх мэдэл, үүрэг хариуцлага, шийдвэр гаргах үйл ажиллагааг тодорхой болгох, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангахад oршино. Намын дүрмийн хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгүүд нь зөвхөн дүрмийн заалт дээр санал солилцохоос гадна намын дотоод зөв соёлыг хэвшүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллав. Үүнд:

1. Асуудлыг олонхын саналаар шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэх, хамтын шийдвэрийг дагаж мөрддөг соёлыг хэвшүүлэх,

2. Намын дүрмийн хэлэлцүүлэгт гишүүдийг олноор оролцуулж, дүрмийн өөрчлөлтийн талаарх ойлголт, мэдээллийг сайн өгөх, дүрмийн хэлэлцүүлэгт гишүүд өөрийн бодол, саналыг нухацтай бодож гаргах, үүний үр дүнд жинхэнэ утгаар ХҮН намын гишүүдийн зөвшилцөж боловсруулсан “Намын дотоод үндсэн хууль”-тай болох,

3. Нийтээрээ зөвшилцөж баталсан дүрэм, журмыг намын бүх шатны байгууллагууд, намын удирдлага, гишүүд ягштал мөрддөг даргын биш “Дүрэм журмын засаглалтай” институцийн соёлыг төлөвшүүлэх эхлэлийг тавих зэрэг болно.

ХҮН НАМЫН ГЕНСЕК П.ГАНЗОРИГ 5 ЖИЛИЙН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ ТАЙЛАГНАЖ, ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Тэрээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд намынхаа Гүйцэтгэх зөвлөлийг удирдан, намын бусад бүтцийн байгууллагуудтай уялдуулан чиглүүлж ХҮН намаа Үндэсний хэмжээний нам болгон хөгжүүлэх, Шинэ үеийн дэвшилтэд нам болгон бэхжүүлэх, Төр засгийн ачаа үүдэг нам болгон төлөвшүүлж, намын дотоод ардчилал, хамтын шийдвэрүүдийг бэхжүүлэх зэрэг үндсэн зорилгуудаа намын нийт гишүүд болон бүх шатны байгууллага, журмын нөхдийн хамт амжилттай хийж хэрэгжүүлсэн билээ.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх