Намын дүрмийг шинэчлэх ажлын хүрээнд УЗ болон ГЗ-ийн төлөөлөл 21 аймаг, 9 дүүргийн намын хороодоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд, УЗ-ийн гишүүн, УИХ-ийн гишүүн Л.Энхнасан, УЗ-ийн гишүүн С.Айнагүл, Шадар сайдын зөвлөх Д.Энхбаяр, Газрын дарга Э.Чулуунтогтох, Гүйцэтгэх зөвлөл Б.Алтанхуяг, Б.Болор-Эрдэнэ нар Баруун бүс (Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай)-ийн уулзалтыг Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.
Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:
Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх;
Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгон өргөтгөх;
Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох;
Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхжуулах;