Намын дүрмийг шинэчлэх ажлын хүрээнд УЗ болон ГЗ-ийн төлөөлөл 21 аймаг, 9 дүүргийн намын хороодоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Намын УЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, намын УЗ-ийн гишүүн, Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Ганболд, газрын дарга Ч.Чинзориг нар Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг)-ийн уулзалтыг Хэнтий, Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа.
Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:
Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх;
Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгон өргөтгөх;
Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох;
Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхжуулах;