ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтөд санал авах хэлэлцүүлгийг Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгууллаа.

Намын дүрмийг шинэчлэх ажлын хүрээнд УЗ болон ГЗ-ийн төлөөлөл 21 аймаг, 9 дүүргийн намын хороодоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд, УЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, УЗ-ийн гишүүн С.Айнагүл, Шадар сайдын зөвлөх Д.Энхбаяр, Газрын дарга Э.Чулуунтогтох, ГЗ-ийн менежер Б.Болор-Эрдэнэ нар Баруун бүс (Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай)-ийн уулзалтыг Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгууллаа.

Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:

Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх;

Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгон өргөтгөх;

Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох;

Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхжуулах;

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх