ХҮН намын УЗ-ийн гишүүн, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахлан, Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Д.Баярбилэг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргын зөвлөх О.Цэцэгбал нар Увс аймгийн намын хорооны гишүүдийн төлөөлөлтэй намын дүрмийн хэлэлцүүлэг уулзалтыг хийлээ.
Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:
Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх;
Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгон өргөтгөх;
Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох;
Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхжуулах;