ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтөд санал авах хэлэлцүүлгийг Дорноговь аймагт амжилттай зохион байгууллаа.

Намын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансороор ахлуулсан баг Дорноговь аймагт “ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт”-д санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Тус үйл ажиллагаанд ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд хүрэлцэн ирж, ХҮН намын УИХ, Засгийн газар дахь төлөөллүүдийн хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Энэ удаагийн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:

1. Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх

2. Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгох

3. Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхижуулах

4. Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэв.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх