
Уг хэлэлцүүлгийг ХҮН намын УЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Санхүү хариуцсан удирдах албан тушаалтан Ч.Цог-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн намын хорооны дарга Ш.Галам, Сэлэнгэ аймгийн намын хорооны дарга Ш.Бархасбадь нар хамтран зохион байгууллаа.
Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:
Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх;
Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгон өргөтгөх;
Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох;
Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхжуулах;


