ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтөд санал авах хэлэлцүүлгийг Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд амжилттай зохион байгууллаа.

Улс төрийн намын тухай хуулийн дагуу Намын дүрмийг шинэчлэх ажлын хүрээнд нийслэл, аймаг, дүүргийн намын хороодоор дамжуулан гишүүдийнхээ саналыг авах хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:

- Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх;

- Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгон өргөтгөх;

- Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох;

- Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхжуулах

2025 оны 9-р сарын 14-нд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн намын хороод гишүүдээ цуглуулан тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба хэлэлцүүлэгт Удирдах зөвлөлийн гишүүн Б.Золзаяа, С.Айнагүл оролцож намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт, ХҮН намаас хэрэгжүүлсэн ажлуудын талаарх товч танилцуулгыг хийж дүрмийн төсөлд гишүүдийнхээ саналыг авлаа.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх