УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдаж Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Пүрэвжавын Ганзоригийг сонголоо.
2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам УИХ-д 8 гишүүнтэй болж бүлгийн зохион байгуулалтад орж ажиллаж байгаа болно.
УИХ дахь намын зөвлөл нь ХҮН намын УИХ-ын найман гишүүн, Засгийн газрын хоёр сайд, байнгын хорооны дарга нарын үйл ажиллагаа болон намын улс төрийн бодлого, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн уялдааг ханган, чиглүүлж ажиллах үүрэгтэй чухал бүтэц болно.