ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтөд санал авах Хойд бүсийн хэлэлцүүлгийг Булган аймагт амжилттай зохион байгууллаа.

ХҮН намын ЕНБД, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Шадар сайдын зөвлөх, УЗ-ийн гишүүн С.Санасэр, Газрын дарга Э.Чулуунтогтох нар Хойд бүс (Орхон, Булган Хөвсгөл)-т намын дүрмийг шинэчлэх төсөлд санал авах хэлэлцүүлгийг Орхон аймагт амжилттай зохион байгууллаа.

Намын дүрмийг шинэчлэх ажлын хүрээнд УЗ болон ГЗ-ийн төлөөлөл 21 аймаг, 9 дүүргийн намын хороодоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:

  • Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх;
  • Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгон өргөтгөх;
  • Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхжуулах;
Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх