ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтөд санал авах Хойд бүсийн хэлэлцүүлгийг Булган аймагт амжилттай зохион байгууллаа.

Улс төрийн намын тухай хуулийн дагуу ХҮН намын дүрмийг шинэчлэх ажлын хүрээнд Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөл 21 аймаг, 9 дүүргийн намын хороогоор хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаж байна.

Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:

  • Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх;
  • Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгон өргөтгөх;
  • Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхжуулах;

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Удирдах зөвлөлийн гишүүн С.Санасэр, Газрын дарга Э.Чулуунтогтох нар Хойд бүс (Орхон, Булган Хөвсгөл)-ийн уулзалтыг Булган аймагт амжилттай зохион байгууллаа.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх