“ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт”-д санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээр ахлуулсан баг Хангайн бүст (Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг) “ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт”-д санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Энэ удаагийн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт дараах зорилгод чиглэж буй. Үүнд:

1. Улс төрийн намын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх

2. Намын Төлөөлөх байгууллага, удирдлагын бүтцийн чиг үүрэг, заагийг илүү тодорхой болгох

3. Хүний нөөцийн бүрдүүлэлт, намын гишүүнчлэлийг идэвхжүүлэх, намын анхан болон дунд шатны байгууллагыг чадавхижуулах

4. Гишүүдийн болон удирдлагын хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэв.

Тус үйл ажиллагаанд намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын байнгын хорооны дарга Б.Найдалаа хүрэлцэн ирж, ХҮН намын УИХ, Засгийн газар дахь төлөөллүүдийн хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх