УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тойм

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.06.05/-ийн нэгдсэн хуралдаанаар агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонссонтой холбогдуулан боловсруулсан “3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод хуваарилсныг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн шатанд буй 25 хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үйл явцыг хурдлуулах, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явагдах нөхцөлөөр хангахад анхаарах талаар байнгын хороодын дарга нарт чиглэл өглөө.

УИХ-аар баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх