АНХНЫ МЭРГЭЖЛИЙН ЭМЭГТЭЙ ХОТЫН ДАРГАА СОНГОХ

СОНГОЛТЫГ ТАНД ӨГЧ БАЙНА.

Энхтөрийн

ЗОЛЗАЯА

1 -р тойрог

Баянгол дүүрэг

Илүү ихийг

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа нь

- Хүрээлэн буй орчны нөөцийн менежмент магистрын зэрэгтэй.

- Хотын хөгжлийн бодлого, орон зайн төлөвлөлт дизайны чиглэлээр сүүлийн 10 орчим жил ажиллаж мэргэшсэн мэргэжилтэн.

- Орчин төвт хот буюу гудамж, явган хүний зам, ногоон дэд бүтцийн шинэчлэн зохион байгуулалт , тав тухтай, нээлттэй олон нийтийн орон зай, ногоон байгууламж, иргэд олон нийтэд хүртээмжтэй чөлөөт цагаа өнгөрүүлэх соёлын болон хөгжлийн байгууламжуудыг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн 5 жил Creative100 холбоог удирдан ажилласан.

Э.Золзаяа нь хотоо хүнд ээлтэй, алдаагүй төлөвлөлттэй, эрүүл, тайван болгохын тулд бодлогын баримт бичгүүд дээр ажилласан арвин туршлагатай боловч тэдгээрийг хэрэгжүүлэх тал дээр хотын удирдлагууд чадавх нь хүрэхгүй байгааг өнөөгийн олон тулгамдсан асуудлын суурь шалтгаан гэж онцолж байна.

Хотын дизайн төлөвлөлтийн мэргэжлийн холбооны үйл ажиллагаанаас өмнө олон улсын хөгжлийн банк, хамтын ажиллагааны байгууллагуудад хотын ногоон хөрөнгө оруулалт, хотын хөгжлийн бодлогын чиглэлээр зөвлөхөөр ажиллаж нийт 10 гаруй төсөлд оролцон ажилласан.

Мөн Монголын топ бизнесийн байгууллагууд, төслүүдэд дата суурьтай шийдвэр гаргалт, менежмент стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх бизнес эрхэлж байсан туршлагатай.

Тэрээр Улаанбаатар хот маань хурдан хугацаанд өөрчлөлт аван амьдрахад таатай хот болох бүрэн боломжтой гэж итгэдэг бөгөөд олон улсад хэдийн туршигдсан бэлэн бөгөөд төгс шийдлүүдийг шууд хэрэгжүүлж, ямар их хөгжлийн боломж байгааг харуулах зорилгоор энэ удаагийн НИТХ-н сонгуульд мэргэжлийн, чадварлаг багаа бүрдүүлэн оролцож байна. ХҮН нам энэ удаа НИТХ-н сонгуульд олонхи болвол Э.Золзаяа нь Нийслэлийн анхны эмэгтэй Засаг дарга болох юм.

Дэлхийн томоохон улсуудад ХОТЫН ДАРГААР эмэгтэйчүүдийг дахин дахин сонгож, улираан ажиллуулж улам хурдтай хөгжиж байна.

Хот эмэгтэй даргатай байх нь иргэдийнхээ амьдралын чанарыг богино хугацаанд сайжруулахад эерэг нөлөө үзүүлдэг судалгаанууд түгээмэл байна. Эмэгтэй хотын дарга нар авлига, хээль хахуулиас ангид, бүлэглэлийн нөлөөллөөс тусдаа байж чаддаг. Эмэгтэйчүүд эрх мэдэлтэй байхад авлигын индексийн үзүүлэлт сайжирдаг нь хэдийнээ батлагдсан. Мөн эмэгтэй засаг дарга эдийн засгийн өсөлт, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлдэг, дэд бүтцийн хөгжлийг хамгийн сайн дэмжин ажилладаг байна.

Токио хотын дарга Коикэ Юрико өдгөө 3 дахь удаагаа улиран сонгогдож байгаа бол Парис хотын дарга Анн Идалго дахин хотны даргаар сонгогдон Олимпийн наадмын нээлтийг хотынхоо үзэсгэлэнтэй гудамж, олон нийтийн орон зайнуудад түшиглэн зохион байгуулж дэлхийг шуугиуллаа.