Намын жагсаалт №6

Баатаржавын

Мөнхсоёл

Боловсрол:

2010 - 2011
Хюберт Хамфри Феллоу, Мичиганы Их Сургууль, АНУ
1999 - 2001
Магистр, Олон улсын бизнесийн удирдлага, Азийн
Технологийн Институт, Тайланд
2000 - 2001
Магистр, Олон улсын санхүү, SKEMA, Европын Бизнесийн
Сургууль, Франц
1992 - 1997
Бакалавр, Эдийн засаг, Бизнесийн удирдлага,
ШУТИС-ийн харъяа Компьютер Техник Менежментийн Сургууль

Ажлын туршлага:

2014 - одоо
Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн захирал
2017 - 2019
Монгол HD Телевизийн Эдийн засгийн тоймч
2014 - 2017
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн
(ГОУХАН) Эрчим Хүчний Үр Ашиг төслийн Үндэсний ахлах эксперт
2002 - 2013
Нээлттэй Нийгэм Форумын Эдийн засгийн хөтөлбөрийн Менежер
1997 - 1998
ТИС-ийн КТМС-ийн Багш

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН

Мөрийн хөтөлбөр

Энэхүү мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох ХҮН намын зүгээс Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан Бодлогын баримт бичиг болно.

БҮГДИЙГ ХАРАХ

Хүчирхэг эдийн засаг

Бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн оролцоог бууруулна.

Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт

Боловсрол, эрүүл мэнд , тэтгэврийн реформ хийнэ.

ХҮН намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл явцад  салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаж нийт 224 өдрийн турш 13 бүлэгт 46 эксперт 300 гаруй үйл ажиллагаа бүхий хөтөлбөр боловсрууллаа. Эдгээрээс СОНГОГЧ танд онцлох үйл ажиллагаануудаас танилцуулъя.

Хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, 
авилгагүй төр

Эрх зүйт төрийг төлөвшүүлж, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хуульт ёс засагладаг болгоно.

Байгальд ойр 
хөгжил

Унаган байгаль, орчин үеийн дэвшлийг хослуулсан хөгжлийн монгол загварыг дэлхийд танилцуулна.

Батлан хамгаалах, гадаад харилцаа

Гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг баталгаажуулж, тэдэнд төрийн үйлчилгээ авах боломжийг нээнэ.

Хотын хөгжил ба 
дэд бүтэц

Иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, менежментийг цогцоор нь сайжруулна.

Бүсчилсэн 
хөгжил

Даяаршлын энэ цаг үед дэлхийн улсууд, түүний дотор хоёр хөрш орны геополитик, гео эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж улс үндэстэн дамнасан томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.