Түүхэн товчоон

2011-11-05
icon
Улсын дээд шүүхэд бүртгүүлэв
2011-11-05
Улсын дээд шүүхэд бүртгүүлэв
2015-01-17
icon
“Хөгжил ХҮН” клуб үйл ажиллагаагаа эхлэв.

2015-04-26
icon
““Хөгжил ХҮН” клубээс салбар салбарын мэргэжилтнүүд, дэмжигчийг оролцуулан “Үндэсний хөгжил - Монгол Зорилго” нээлттэй хэлэлцүүлгийг Чингис зочид буудалд зохион байгуулав.
2015-04-26
Энэ хэлэлцүүлгийн үеэр “Хөгжил ХҮН” клуб улс төрийн нам болон өргөжиж ажиллахаа мэдэгдэв.
2015-05-04
icon
Намын ээлжит Их хурал хуралдав. Хурлаар намын дүрэм, үзэл баримтлал, удирдлага, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн баталж, нам улс төрийн хүчний хувьд бүрэн шинэчлэн зохион байгуулагдав. Намын даргаар С.Боргилыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Т.Доржхандыг сонгов.

“Хөгжил ХҮН” клуб намын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн зохион байгуулалтад орон ажиллаж эхлэв.
2015-05-04
Монгол Улсад дэргэдээ Бодлого судалгааны хүрээлэнтэй улс төрийн анхны нам боллоо.
2015-10-28
icon
Халх голын газрыг хууль бусаар тариалалтын зориулалтаар олгосон 75-р тогтоолыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, судалгаа үндэслэлийг боловсруулан гаргаж нийтэд түгээв. Тэмцэл амжилттай болж ЗГ шийдвэрээ цуцалж, Халх гол аврагдсан.

2016-03-02
icon
Намын Төв хороо хуралдаж Б.Найдалааг намын даргаар, Д.Гантулгыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.

2017-06-01
icon
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явуулах, сонголтгүй сонгууль болж байгаа тул “цагаан хуудас” хөдөлгөөнийг дэмжин оролцов.

2018-11-10
icon
ЖДҮ сангийн зээл, хулгайн асуудал дээр ХҮН нам хариуцлага тооцох уриатай манлайлан идэвхитэй дуу хоолойгоо илэрхийлж, үр дүнтэй оролцов.

2019-03-15
icon
Намын манлайлагчид, дэмжигч залуусын хамтран бүтээсэн “Монгол хүний товчоон” ном хэвлэлтээс гарлаа.
2019-03-15
Монгол Улсын хөгжлийг өргөнөөр харж дүгнэсэн, ХҮН намын хүсэл тэмүүллийг тодотгон олонд хүргэсэн чухал бүтээл болов.
2020-05-01
icon
“Зөв ХҮН - Электорат” эвслийг Монголын социал демократ нам болон Зүй ёс намуудтай хамтран байгуулж, УИХ-ын сонгуульд өрсөлдөв.

2020-06-25
icon
УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, Хан-Уул дүүргээс Тогмидын Доржханд УИХ-ын гишүүнээр сонгогдон парламентад суудалтай нам боллоо.
2020-06-25
53 нэр дэвшигч нийт 209 мянган санал авав.
2020-09-10
icon
Анхны ХҮН Академийг зарлан эхлүүлж, нийслэл, дүүрэгт нэр дэвшигчдийг сонгон шалгаруулж, сургалт, дадлага хийлгэн “зөв” улс төрчдийг бэлтгэж эхэллээ.

2020-10-25
icon
ХҮН нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцож, Нийслэлд 3, дүүргүүдэд нийт 12 төлөөлөгчтэй болов.

2021-01-15
icon
Намын ээлжит бус их хурал хуралдаж, Т.Доржхандыг намын даргаар, П.Ганзоригийг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.

2021-03-15
icon
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах зорилгоор “Ерөнхийлөгчөө захиалъя” нээлттэй аяныг зохион байгуулж, олон нийтийн санал болгосон нэр дэвшигчдийг тодруулав.

2021-06-11
icon
Ерөнхийлөгчийн сонгуульд Дангаасүрэнгийн Энхбатыг нэр дэвшүүлж, амжилттай өрсөлдөж, нийт сонгогчдийн 20% буюу 247 мянган саналаар 2-рт жагсав.
2021-06-11
Ерөнхийлөгчийн сонгуульд Дангаасүрэнгийн Энхбатыг нэр дэвшүүлж, амжилттай өрсөлдөж, нийт сонгогчдийн 20% буюу 247 мянган саналаар 2-рт жагсав..
2021-10-10
icon
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд Б.Найдалааг нэр дэвшүүлэн оролцож, авсан саналын дүнгээр 2-рт жагсав. ХҮН нам 2021 оны 2 сонгуулийн дүнгээр 2-рт эрэмбэлэгдэж сөрөн хүчин болсноо харууллаа.

2022-04-30
icon
Намын ээлжит бус VII хурал хуралдаж намын дүрэм, үзэл баримтлал, үндсэн мөрийн хөтөлбөр, намын бэлгэдэл логог шинэчлэн батлав. Хөдөлмөрийн Үндэсний нам ХҮН нам болон олонд танил болсон унаган нэрээ баталгаажууллаа.

2022-01-16
icon
Монгол Улсын хөгжлийн гацааг арилгах, улс төр, сонгуулийг авлига хулгайг үндсээр нь устгах оновчтой тогтолцоог бүрдүүлэхийн тулд ХҮН нам тогтолцооны шинэчлэл хөдөлгөөний санаачлан ажиллаж эхэллээ.
2022-01-16
Энэ санаачилгыг дэмжин нийт 200 мянган иргэн гарын үсгээ зурж, хүсэл зоригоо илэрхийлэв. Шаардлагатай бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар парламентын тогтолцоог бэхжүүлж, сонгуулийн шударга, иргэдийн санал гээгддэггүй холимог тогтолцоог нэвтрүүлэх ёстой.
2022-11-04
icon
ХҮН эмэгтэй манлайлагчдаа дэмжих ХҮН 50:50 бодлогыг зарлалаа. Бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 50:50 байлгахыг эрмэлзэх энэ бодлого тэгш, хүртээмжтэй, сайн сайхан нийгмийн төлөө санаачилга бөгөөд бодитой үйл хэрэг юм.