Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2022 оны 8 сарын 29

Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих чиглэлээр ХҮН намын зүгээс улс төрийн намын тухай хууль болон сонгуулийн хуульд санал боловсруулж, хүргүүлэх зорилготой уулзалт хэлэлцүүлгийг НҮБ болон КОЙКА -гийн хэрэгжүүлж буй "Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих" төслийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Оролцогч эмэгтэйчүүд, намын шийдвэр гаргах болон гүйцэтгэх түвшинд ажиллаж буй намын гишүүд дээрх зорилгын хүрээнд эмэгтэйчүүд (залуучууд) улс төрд оролцоход учирч буй саад бэрхшээл, намын бодлогын хүрээнд, хууль эрх зүйн орчинд оруулах санал, зөвлөмжийн талаар нээлттэй ярилцлаа. Асуудал, санаа бодол, шийдлээ хуваалцсан бүх оролцогчиддоо талархал илэрхийлье. 

Хэлэлцүүлгийн нээлт болон хаалтын үгэндээ Намын дарга, УИХ -ын гишүүн Тогмидын Доржханд, ЕНБД Пүрэвжавын Ганзориг намаас энэ чиглэлээр баримталж буй бодлого болон цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэж ярьлаа. 

Тус хэлэлцүүлэгт тавьсан илтгэлийг хуваалцах болно. Баярлалаа!