Улс төрийн 24 нам тунхаг бичигт нэгдэж гарын үсэг зурлаа

2022 оны 6 сарын 9

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Тунхаг бичигт УИХ-д суудалтай 3 намаас гадна улс төрийн 21 нам нэгдэж гарын үсэг зурлаа.

Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлж иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай тогтолцооны өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдээллэх, зөв ойлголтыг өгөх, дэмжлэг авах ажилд ХҮН нам идэвхитэй оролцож өнөөдрийн байдлаар 200 гаруй мянган иргэдтэй нүүр тулж уулзаад байна.

Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дүгнэж, ирэх 30 жилд улс орноо өөд нь татаж үр хүүхдүүддээ гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээх томоохон өөрчлөлтийг өнөөдөр зоригтой хийхийг иргэд хүсэн хүлээж байна.